Сентрал Тест компанийн менежерийн ур чадварын үнэлгээг (CTPI-R) удирдан зохион байгуулах чиг үүрэг, удирдлага хяналтыг хэрэгжүүлэхэд онцгойлон шаардагдах хувь хүний онцлог шинж чанарууд, үнэт зүйлс, мэргэжлийн ур чадваруудыг үнэлж дүгнэхэд туслах зорилгоор тусгайлан боловсруулсан болно.
Энэхүү үнэлгээгээр ажлын байран дахь 21 голлох зан төлөв, чадваруудтай холбоотой хувь хүний 19 онцлог шинжийг үнэлж үзнэ.
CTPI-R үнэлгээг менежер, гүйцэтгэх захирлуудыг ажилд сонгон шалгаруулж авах, тэдний ажилд үнэлэлт дүгнэлт өгөхөд ашиглахыг санал болгодог.

Ажилд сонгон шалгаруулж авах

CTPI-R үнэлгээ нь танай байгууллагаас тавьж буй шаардлагуудад хамгийн сайн тохирох менежерүүдийг тодорхойлж өгөх замаар ажилтан сонгон шалгаруулж авах процессыг тань хөнгөвчилж өгнө. Удирдан зохион байгуулах чадавхийн үзүүлэлт (0-ээс 100 хүртэлх шатлалтай) нь тухайн хувь хүнийг менежерийн буюу удирдан зохион байгуулах албан тушаалд тохирох эсэх тухай дүгнэлтийг урьдчилсан төсөөлөл, үнэлэлтийг богино хугацаанд хийх боломжийг олгодог. “Менежерийн хэв маяг”-ийн дүн шинжилгээг хийснээр та тухайн хүнийг тодорхойлж буй үзүүлэлтүүдээр яг тохирох ажил, төсөлд нь тааруулах тодорхой чиглэлтэй болох боломжтой юм.

Байгууллага доторх шилжилт хөдөлгөөн

CTPI-R үнэлгээг хийснээр танай байгууллагын цаашдын залгамж халааны талаар төлөвлөгөө бэлтгэхэд тань тусална. Ялангуяа хувь хүний шийдвэр гаргах ур чадвар, дасан зохицох чадвар, урт хугацааны алсын хараа, хямралыг даван туулах чадвар, ёс зүй гэх мэт онцлог шинж чанаруудад үнэлэлт дүгнэлт хийснээр байгууллагынхаа ирээдүйн удирдагчдыг олж харж чадна.

Сургалт, хөгжлийн хөтөлбөр

Энэхүү тест нь менежерийн одоо байгаа ур чадваруудыг тодорхойлохоос гадна тухайн хувь хүний удирдан зохион байгуулах чадварууд болон ажлын байранд тавигдаж буй шаардлагуудын хоорондох зөрүү, дутагдлыг нөхөх улмаар цаашид сайжруулж, хөгжүүлэх ёстой талуудыг олж тогтооход тань тусална.

Гүйцэтгэх удирдлагууд, бүх шатны менежерүүд

  • Нийгэмд тогтсон хэв маягийг өөрийнхөөрөө үнэлэх чадвар
  • Хувь хүний онцлог шинж чанарт үндэслэсэн сэтгэлгээний болон ажиллах хэв маягийн үнэлгээ
  • Менежерийн ур чадварын ерөнхий үзүүлэлт
  • Ажлын байран дахь өрсөлдөх чадварын үнэлгээ