Менежерийн албан тушаалд шинээр томилогдсон шилдэг ажилтанд багийн гүйцэтгэлийг амжилттай удирдах мэдлэг, чадвар, туршлага дутагдах олон бэрхшээл тулгардаг. Стратеги төлөвлөгөө боловсруулах, хурал удирдах, тайлан тавих , багаа удирдан тавьсан зорилгодоо амжилттай хүрэх зэрэг олон шинэ ур чадваруудыг суралцах, эзэмшихэд тань бид шинэ менежерийн хөтөлбөрийг санал болгож байна.

  • Шинэ менежeрийн өмнө тулгардаг нийтлэг бэрхшээлийг танин мэдэж өөрийн авьяас чадвараа тодорхойлон үнэлж хөгжүүлэх
  • Хамт олондоо урам зориг, итгэл өгч харилцан ойлголцол, итгэлцлийн зарчмаар удирдан бүтээлч хамт олныг бий болгох
  • Үр ашигтай бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн зөв хуваарилалтыг бий болгож багийн гүйцэтгэлийг амжилттай удирдах