Менежерийн албан тушаалд шинээр томилогдсон шилдэг ажилтанд багийн гүйцэтгэлийг амжилттай удирдах мэдлэг, чадвар, туршлага дутагдах олон бэрхшээл тулгардаг. Стратеги төлөвлөгөө боловсруулах, хурал удирдах, тайлан тавих , багаа удирдан тавьсан зорилгодоо амжилттай хүрэх зэрэг олон шинэ ур чадваруудыг суралцах, эзэмшихэд тань бид шинэ менежерийн хөтөлбөрийг санал болгож байна

  • Шинэ менежeрийн өмнө тулгардаг нийтлэг бэрхшээлийг танин мэдэж өөрийн авьяас чадвараа тодорхойлон үнэлж хөгжүүлэх
  • Хамт олондоо урам зориг, итгэл өгч харилцан ойлголцол, итгэлцлийн зарчмаар удирдан бүтээлч хамт олныг бий болгох
  • Үр ашигтай бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн зөв хуваарилалтыг бий болгож багийн гүйцэтгэлийг амжилттай удирдах
Шилдэг гүйцэтгэгчээс шилдэг манлайлагчийг төрүүлэхэд чиглэсэн сургалтыг эмэгтэй удирдагч танд зориулж байна. Та өөрийнхөө манлайлалын хэв загвараа таньж түүнийгээ ажил, карьертаа хэрхэн нийцүүлэх, зөвшилцлийн хүчирхэг техникүүдээс суралцах, улмаар мэргэжлийн болон манлайлалын төвшинд амжилтанд хүрэх боломжтой болно.

  • 21-р зуун дахь эрх мэдэл болон манлайлал
  • Байгууллага дахь эмэгтэй ажилчдын үнэ цэнэ
  • Өөрийн дуу хоолойгоо хүчирхэгжүүлэх
  • Жендер ба харилцан win-win зөвшилцөл хийх
  • Сошиал ертөнцөд өөрийгөө оновчтой удирдах
  • Амжилтынхаа зам мөрөө тодорхойлон хэрэгжүүлж эхлэх мэдлэг, арга барилыг эзэмшүүлнэ.
Харвард Бизнесийн Сургуулийн агуулгаар Харвард Бизнес Паблишнээс зохион байгуулдаг манлайллын сургалтыг гүйцэтгэх удирдлагын түвшинд зохион байгуулна. Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнесээ удирдах 3 үндсэн бүлэг хөтөлбөр нь салбартаа тэргүүлэгч дэлхийн шилдэг мэргэжилтэнүүдийн мэдлэг, туршлагад тулгуурлан боловсруулсан кейс, бодит практик бүхий арга, аргачлал, үнэлгээнээс бүрдэх ба байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшинд тулгардаг асуудлуудыг шинэлэг хандлагар шийдвэрлэх боломж олгох цогц сургалт юм. Менежерийн ур чадварын тестын үр дүн, зөвлөмжид тулгуурлан таны манлайлалын ур чадварыг тусгайлсан дасгалжуулах ажлаар хөгжүүлж танай байгууллага хамт олныг төгс амжилт, тогтвортой өсөлт бүхий байгууллага болгоход дэмжлэг үзүүлнэ.
Harvard Law School-Harvard Negotiation Institute-ийн сургалтын агуулга, арга барил бодит кейсд тулгуурлан асуудлыг шинэлэг хандлагаар шийдвэрлэх боломж олгох цогц сургалтыг зохион байгуулна. Бизнест, хувийн амьдралд ч сайн зөвшилцөл хийх, тохиролцох ур чадварууд нь өөрийнхөө шийдлийг бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, улмаар ажил хэрэг болгоход гол түлхүүр нь болдог.

  • Зөвшилцөлийн үндсэн арга техник түүнд суралцах нь
  • Та яагаад үнэ цэнэ бий болгох зөвшилцөлд илүү анхаарах ёстой вэ?
  • Олон асуудал бүхий маргаан, зөвшилцлийг удирдах нь
  • Төвөгтэй харилцааг зохицуулж, баг хамт олныг хэрхэн амжилттай удирдах вэ?
  • Маргаан, эрх мэдлийн ялгааг хэрхэн удирдах вэ?
  • Зөвшилцлийн үйл ажиллагааг хэрхэн хөнгөвчлөх вэ?