“Юнайтед менежмент консалтинг” ХХК нь Олон улсын тестийн комисс, Францын сэтгэл судлалын нийгэмлэг, Америкийн Сэтгэл судлалын холбоо, Английн Сэтгэл судлалын нийгэмлэг зэрэг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэл судлалын мэргэшсэн байгууллагуудын оюуны чадамжийн сорил, тестийн хэм хэмжээгээр баталгаажсан, олон улсын гишүүн байгууллагын 8 төрлийн тестийг Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна.

Ямар зорилгоор ашиглах вэ?

  • Ажилтан сонгон шалгаруулах шийдвэрийг илүү бодит, зөв гаргах
  • Мэргэжлийн ур чадвараа үнэлэн хөгжүүлэх
  • Мэргэжлийн зөв сонголт хийх
  • Багийн гүйцэтгэлийг сайжруулах
  • Нуугдмал авъяас, ур чадвараа нээн хөгжүүлэх

Ажилтан сонгон шалгаруулах, шийдвэр гаргахад хэрэглэгддэг үнэлгээ

Хөгжлийн гол үндсэн түлхүүр, хөдөлгөгч хүч нь хүн. Гэр бүл, байгууллага хамт олон, нийгэмд хувь хүний хандлага, үнэт зүйл, үзэл бодол, нөлөөллөөрөө хүмүүс бие биенээсээ ялгардаг төдийгүй нийгэмд эзлэх байр суурь нь тодорхойлогдож байдаг. Тэгвэл би хэн бэ, бусдаас юугаараа онцлог, давуу талтай вэ, миний хүсэл сонирхол, авьяас чадвар юу вэ эдгээр асуултуудын хариуг олсон буюу өөрийгөө таньж мэдэж хөгжүүлсэн хүмүүс бусдаас түрүүлж амжилтанд хүрч, мөрөөдлийн амьдралаа цогцлоон бүтээдэг болохыг дэлхийн алдартануудын түүхээс харж болох юм. Өөрийгөө таньж мэдсэнээр яг юуг хүсэж мөрөөддөгөө, мөрөөдлөө биелүүлэх боломж чадвар байгаа эсэхээ, мөрөөдөлдөө хүрэх арга зам, төлөвлөгөөгөө нарийн зураглан харж чадна. Ингэж чадсан хэнд ч амжилтын үүд хаалга хэзээд нээлттэй байдаг.

Хувь хүний онцлог зан чанар, авьяас ур чадварын үнэлгээнд үндэслэсэн оюуны чадамж, ур чадварын тестүүдийг хүүхэд залуучуудын хувьд ирээдүйн ажил мэргэжлээ зөв сонгох, хувь хүний хувьд ажлын байран дахь өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, байгууллагын хувьд хэрэгцээт боловсон хүчинг сонгох, мэргэжилтэн, менежерүүдийн ур чадварыг үнэлэн хөгжүүлэх зорилгоор танилцуулж байна.