Том Тавын үзүүлэлтүүд нь хувь хүний үндсэн 5 загвар зан чанараар задлан шинжилдэг хувь хүний онцлог шинжийг тодорхойлдог тест юм.
Том Тав нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд өргөнөөр хэрэглэгддэг сонгодог загвар бөгөөд хувь хүний онцлогийг тайлбарлах жишиг үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм.Уг үнэлгээ нь хувь хүний бусдаас ялгарах гол зан чанарыг онцлон харуулдаг бөгөөд энэхүү зан чанар нь хувь хүнд бага наснаас нь эхэлж хөгжсөн байдаг. Түүнчлэн эдгээр загвар зан чанарууд нь хүмүүсийн амьдралын хугацаанд харьцангуй тогтвортой байдаг бөгөөд амьдралынх нь хугацаанд бараг өөрчлөгддөггүй байна.

Ажилд сонгон шалгаруулж авах

Том Тавын үзүүлэлт нь хүмүүсийн өөр хоорондоо болон хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн харьцаж буй байдлыг нь ойлгоход тань туслах онцлог шинж чанаруудыг тодорхойлж өгдөг.
Хүмүүсийг ажилд сонгон шалгаруулж авах шийдвэрийг хялбар болгохын тулд та зөвхөн өөрийн байгууллагын чиг үүргүүдэд тохирсон тусгай чадвар шаардсан үзүүлэлтүүдийг тодорхойлж гаргаад, дараа нь тухайн ажил албан тушаалд хамгийн сайн тохирох ажил горилогчийг олох болно.

Карьерын зөвлөгөө

Карьер хөгжлийн зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд болон боловсролын зөвлөхүүд хувь хүний онцлог шинжийн тестийг ашиглан тухайн хүний сонирхлыг судлан шинжилдэг ба энэ аргыг цаашид сайжруулах талаар ихээхэн ач холбогдол өгч ажилладаг. Том Тавын үнэлгээг хувь хүний ажил мэргэжлийн сонирхлыг үнэлж тогтооход нэмэлт арга хэрэгсэл болгон ашиглаж болох бөгөөд ингэхдээ тухайн хүнийг төрөлхөөс нь удирдан чиглүүлж буй тэрхүү гол давамгайлах зан чанар, онцлог шинжийг харгалзан үздэг.

Хувь хүний хөгжил

Том Тавын үзүүлэлт нь хувь хүний өөрийн ухамсарыг дээшлүүлэх, ажил мэргэжлийн хувьд амжилт олоход ашиглаж болдог учраас хувь хүний хөгжлийн гайхалтай сайн арга хэрэгслийн нэг юм.
Энэ үнэлгээ нь хүмүүсийг өөрсдийгөө болон өөрсдийн ажлын орчноо илүү сайн ойлгож мэдэхэд хэрэгтэй мэдээллээр хангаж өгдөг.

Өөрийгөө удирдах, хөгжүүлэх сонирхолтой бүхий л ажилтанууд

Хувь хүний онцлогыг хамгийн ихээр илэрхийлж чадах 5 үзүүлэлтийн үнэлгээ

Тест өгөхөөр бүртгүүлэх